Bitrix24 CRM маркетингийн гол боломж 

Зардал хэмнэлттэй, зорилтот хэрэглэгч рүүгээ шууд хандсан имэйл маркетинг, SMS , чатбот зэрэг сувгуудыг автоматжуулж, харилцагч бүрт тохирсон мессежийг зөв цагт хүргэх мөн маркетингийн кампанит ажлын үр дүнг бодит цаг дээр хэмжиж, аль стратеги илүү үр дүнтэй байгааг тодорхойлох боломжтой.

Маркетингийн автоматжуулалт амжилттай хэрэгжүүлж буй жишээ дурьдая:

  • А компаниас борлуулдаг iPhone 17 загварын гар утсыг хэрэглэгч Бат сонирхон холбогдсон боловч тухайн үед барааны үлдэгдэл дууссан байв. Харин 7 хоногийн дараа бүтээгдэхүүн дахин орж ирэхэд уг бүтээгдэхүүнийг сонирхож байсан хэрэглэгчдийг bitrix24 системд сегментчилж, SMS мэдэгдэл илгээжээ.
  • Үүний дараа Бат уг мэдээллийг хүлээн авч, худалдан авалт хийхээр дэлгүүртэй утсаар холбогдон захиалга өгсөн байна. Тун удалгүй түүний гар утсанд төлбөрийн мэдээлэл бүхий мессеж ирж, мөн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга имэйл хаягаар нь хүргэгдсэнээр Бат төлбөрөө амжилттай хийжээ.
  • Маргааш нь Батын захиалсан бүтээгдэхүүн хүргэлтэд гарсан тухай мэдэгдэл илгээгдэж, бараагаа хүлээн авсны дараа талархлын SMS болон үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааны линк илгээгдсэн байна.

Энэхүү процесс нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, давтан худалдан авалт хийх боломжийг нэмэгдүүлэх цогц, автоматжуулсан CRM шийдлийн жишээ юм.
Bitrix24 CRM нь зөвхөн харилцагчийн мэдээлэл хадгалах хэрэгсэл биш, харин маркетингийн хүчирхэг шийдэл юм.

Хэрэв та бизнесээ дараагийн шатанд гаргахыг хүсвэл CRM маркетингийг зөв хэрэгжүүлж, автоматжуулалтыг ашиглах нь зайлшгүй алхам билээ.